• (+976) 7056-3533
  • khentii@fcy.gov.mn
Cурагчдын саналыг Хүүхдийн төлөө зөвлөлд уламжилна
Хэнтий аймгийн ЕБС-ын Оролцооны байгууллагын төлөөлөл сурагчидтай ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ уулзалт хийлээ. Уулзалтад Лаборатори Хэрлэн-1, Хан Хэнтий цогцолбор сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Эрдэм баян Хэрлэн-4, Политехникийн коллежийн 50 орчим сурагчид хамтран оролцсон юм. Уулзалт, хэлэлцүүлгээр сурагчид өөрсдөдөө болоод сургуулийн орчинд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж санал хэллээ. Сурагчдаас гарсан саналыг эрэмбэлэн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар уламжлан хэлэлцэх юм.
Сурагчид гэр хорооллын гэрэлтүүлэг, явган хүний замын гарц, тэмдэглэгээ, сургуулийн орчимд үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай, цахим орчин, утасны хэрэглээ, аюулгүй байдал, хувь хүний хөгжил, амьдрах ухааны сургалт, олон төрлийн секц, дугуйлан хичээллүүлэх, нөлөөллийн ажил, сургуульдаа сэтгэл зүйч ажиллуулах, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг туслалцаа, анхаарал халамж сул байгааг сайжруулах, нийтийн тээврийн автобусны цагийн хувиар, карттай болох, илтгэх урлаг, манлайллын чиглэлээр сургалт авах, мэдээлэл солилцох нэгдсэн сантай болох, сургуулиуд хоорондоо сурагч солилцоо хийж сайн туршлага хуваалцах, эко орчин бий болгоход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, уриалга дэвшүүлэх зэрэг 25 орчим санал нэгтгэгдлээ.
2021-12-15 19:02:51