• (+976) 7056-3533
  • khentii@fcy.gov.mn
Хүмүүжлийн эерэг арга ” сургалт боллоо
Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан  Боловсролын байгуулагын багш нарт “Хүмүүжлийн эерэг арга ” сургалтыг 2019  оны 11 сарын 8-ы өдөр зохион байгууллаа.
 
Сургалтад нийт 18 сум, 3 тосгоны сургууль, цэцэрлэгийн 120 багш  оролцсон бөгөөд   ЕБС болон СӨБ-ын нийт 60 багшийг “Хүмүүжлийн эерэг арга” сургагч багшаар бэлтгэж,  мөн 35  биеийн тамирийн багш , 25 дотуур байрны багш нарыг сургалтад хамруулсан.
 
Цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар  өөрсдийн орон нутаг болон сургууль цэцэрлэгүүд дээр хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх болон багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах юм.
 
Мөн уг сургалтад оролцсон сум бүрийн боловсролын байгууллагуудад Хүүхдийн эрхийн конвенцийн талаарх 28 төрлийн  65 ширхэг ханын плакат, брошур, гарын авлагуудыг тараалаа.
 
2021-12-15 19:01:32