Энэхүү арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нар шагналыг гардууллаа. Мөн шагнал гардуулах үеэр Улсын шилдэг хүүхдээр шалгарсан О.Мөнхтүшиг болон Б.Ичинноров нарт гарын бэлэг болон талархал дурсгалаа.