ХНХЯ-ны захиалгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын Зүүн бүсийн сургалт Хэнтий аймагт 2019 оны 10 дугаар сар 14,15,16-ны өдрүүдэд боллоо. Зүүн бүсийн сургалтад Дорнод, Сүхбаатар аймгийн ГБХЗХГ-ын ажилтан, албан хаагчид хүрэлцэн ирж хамрагдсан юм. Оролцогчид Хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын эрх зүйн асуудал, Гэр бүл бодлого, түүний хууль, эрх зүйн асуудал, Залуучуудын хөгжлийн хууль, эрх зүйн асуудал гэх мэт 9 модуль буюу 36 академик цагийн сургалтыг судаллаа. Тус сургалтыг Азийн хөгжлийн банкны Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
2021-12-15 19:03:27